- Агуулгын шошго


Төвлөрсөн бус шийдэлтэй бага оврын цэвэрлэх байгууламжийг нутагшуулна

2015.6.29


Нийслэлийн Засаг дарга “Шинэ технологи нутагшуулах Ажлын хэсэг байгуулах тухай” А/544 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Төвлөрсөн бус шийдэлтэй бага оврын цэвэрлэх байгууламж болон хийн түлш ашиглан барилга объектыг халаах технологийг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, судлах, байршлыг тогтоож, гэр хорооллын айл өрхүүдийг холбож, нутагшуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.



Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх 1, 5, 10, 15, 20 айлын төвлөрсөн бус шийдэлтэй 50-100 м3/хоног хүчин чадалтай бага оврын цэвэрлэх байгууламжийг судалж, нутагшуулахад шаардлагатай  арга хэмжээг  шуурхай зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэгт, Төвлөрсөн бус шийдэлтэй бага оврын цэвэрлэх байгууламжийн Европын стандартыг Монгол улсын хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн  баталгаажуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг  нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгав.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 81 дүгээр тогтоолоор баталсан журмын шаардлагыг хангасан төслүүдийг 2016 оны төсвийн төсөлд оруулж өргөн барихыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



ULTRASONIC llc




Документы на русском




https://www.jetro.go.jp/library/en/images/bt_logo.gif



Standards and Regulations

Numerous documents devoted to Japan's standards and regulations concerning import procedures, quarantine periods, technical requirements, etc. Section also details laws/ordinances and amendments concerning import standards and regulations.

Section 1   Major Related Laws and Regulations

These are unofficial translations. Only the original Japanese texts of the laws and regulations have legal effect, and the translations are to be used solely as reference material to aid in the understanding of Japanese laws and regulations.
The Government of Japan shall not be responsible for the accuracy, reliability or currency of the legislative material provided in this website, or for any consequence resulting from use of the information in this website. For all purposes of interpreting and applying law to any legal issue or dispute, users should consult the original Japanese texts published in the Official Gazette.

Section 2   Handbooks for Import Regulations

This publication has been produced with a focus mainly on user-friendliness: reference should be made to the original legislation, in order to confirm compliance therewith.

Related Links


И ещё один ролик о эко-продукции компании "Shabondama".
SHABONDAMA SOAP




Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүдийн цуврал лекцүүдийн ээлжит лекцийг Академич, нийгмийн шинжлэх ухааны доктор, профессор, Этүгэн дээд сургуулийн захирал С. Нямзагд “Эдийн засгийн хөгжлийн бодлогын зарим асуудалд” сэдвээр олон нийтэд зориулж 2012 оны 1 дүгээр сарын 9-ний 15.00 цагт Соёлын Төв Өргөөний II танхимд уншсан ба та бүхэндээ лекцийн хураангуйг толилуулж байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ЗАРИМ АСУУДАЛД

Академич С.Нямзагд

Нэг. Хөгжлийн шинэ заагт

Бид эдийн засгийн өсөлтийн бодит байдлын хувьд ч, технологи болоод хүн ардын амьжиргааны түвшний ялгарлын хувьд ч хөгжлийн шинэ заагт тулж ирлээ. Шинэ заагт тулж ирсэн тухай энэ санааг хэрхэн ойлгож хүлээн авахаас бидний Монголын хөгжил, түүний ирээдүйн үнэ цэнэ хамаарахын учир энэ өгүүллийг тэрлэж байгаа билээ. Ингэх хэд хэдэн шалтгаан байх шиг.

Нэгдүгээрт, дэлхийн 100 гаруй орон ардчилал зах зээлийн системийг сонгож түүгээр замнаж байгаагаас гарын таван хуруунд багтах Япон, Өмнөд Солонгос, Тайвань гэх зэрэг цөөн орон л хөгжингүй орны түвшинд гарч ирлээ. Ийм сонголт хийсэн олон орон хөл дээрээ босч чадаагүйгээр барахгүй буурай хөгжилтэй орон хэвээр үлдэж хоцорч байна. Бид одоогийнхоо ийм замаар замнаад хөгжсөн орон болж чадах уу? Эсхүл “ардчилал” ярьдаг хөгжөөгүй орон хэвээр үлдэх үү? гэдгийг сонгоход шинэ заагийг ойлгохын утга учир нь оршиж байна.

Хоёрдугаарт, философийн хувьд аливаа улс орон нийгэмчилж, эсхүл хувьчилж хөрөнгө, мөнгөний урсгалаа идэвхжүүлж эдийн засгаа сэргээн хөгжүүлдэг нь нууц биш. Бид бүх өмчөө улсын болон хоршооллын өмч болгон нийгэмчлээд 70 жил хөгжсөн. Энэ үед хүн, мал нь эрүүлжиж, орчин цагийн үйлдвэрлэл бий болж нийгэмчлэхийн шинэ үнэ цэнийг мэдэрч, тэр үед Монголчууд “мяралзсан голыг бяраараа шуугиулаад” хэмээн дуулцгааж байлаа. Айл гэрт радио, цагаан ор, цагаан тогоо, шүдэнз гээд олон зүйл тэр үедээ гайхамшиг болж байсан. Гэвч нийгэмчлэлийн энэ их эрч хүч нь аажимдаа суларч хувь хүний үүсэл санаачлага, сонирхол хумигдаж, үүнээс улбаалан хөгжлийн хурд саарч, үндэсний эдийн засаг маань улам бүр өөрийгөө нөхөн тэтгэх чадваргүй болон доройтсоор 90 онтой хэрхэн золгосныг түүх гэрчилнэ. Үүний дараа Монголчууд бид ардчилсан сонголт хийж хувийн өмчийг хүлээн зөвшөөрч, эдийн засагт хувь хүний үүсэл санаачлага, идэвх чармайлтыг бий болгох, түүнийхээ үр дүнг хүртэх зорилгоор хувьчлалын процессыг эхлүүлэв. Үүний утга учир нь Монгол хүнээ өмчтэй болгож үндэсний эдийн засгаа эрчимжүүлэхэд оршиж байсан билээ. Төрийн эдийн засгийн бодлогын либералчлал, хувьчлалын үр дүнд олон хэвшлийн эдийн засаг бий болж, хөгжлийн хурд нэмэгдлээ. Энэ онд эдийн засгийн хөгжлийн хурдыг 8.5 хувиар өсгөхөөр парламент баталсан боловч дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 20 хувьд хүрнэ, бид дэлхийн хамгийн хурдан хөгжиж байгаа орны тоонд орно гэсэн таамаглал дэвшүүлэх болов. Бас улсын төсвийн орлого 2012 онд 3 дахин өсөх төлөвтэйг тэмдэглэж байна. Энэ бүхэн бол нийгэмчлэлийн үр шимийг авч байсан хандлагаас хувьчлалын үр шимийг хүртэх чиглэлд эдийн засгийн хөгжлийн гольдрилыг сольж эдийн засгийн амьдралыг эрчимжүүлсэнтэй юуны өмнө холбогдоно. Эдийн засгийн боломж сайжирч байгаа энэхүү алтан боломжийг ашиглаж, хөгжлийн стратегийн гол асуудлаа шийдэх учиртай.

Гуравдугаарт, 1989 онд бидний хийж байсан судалгаагаар сэтгэлгээний тэргүүний хүмүүсийн олонхи нь капитализмыг биш, харин социализмаа сайжруулан хэрэглэнэ гэсэн бодолтой, хүн ардын төлөөлмөл судалгаагаар 50 хүрэхгүй хувь нь ардчилал зах зээлийн зарчмыг хүлээн зөвшөөрч байлаа. Эдүгээ Монголчууд бидний үнэмлэхүй олонхи нь ардчилал, зах зээлийн зарчмыг хүлээн зөвшөөрч, өмчтэй байж юм бүтээх, хүсэл мөрөөдөлтэй, тэр хирээрээ амьдралаа авч явах хандлагатай боллоо. Эдийн засгийн ерөнхий байдал болон өөрсдийн санхүүгийн байдлын талаар хэрэглэгчид хир зэрэг өөдрөг бодолтой байгааг хэмждэг хэрэглэгчдийн илтгэлийн индекс түүвэр судалгаагаар 3 дахин өссөнийг судлаачид тогтоосон байна. Энэ бол гүнзгий өөрчлөлт. Энэ өөрчлөлтийн үр шим нь хөгжлийн хурд нэмэгдэж байгаагаар илэрч байна. Гэвч зарчмын зүйл нь эдийн засгийн өсөлт хурдан байхад биш бид хөгжингүй орны зиндаанд багтаж, хүн ард нь чинээлэг хангалуун амьдрахад утга учир нь оршиж байгаа билээ.

Дөрөвдүгээрт, хөгжлийн хурд нэмэгдэж байгаа ч эдийн засгийн бүтэц өрөөсгөл, хөгжлийг өөрөөсөө гаргах чадваргүй хэвээр байна. Энэ нь юуны өмнө хөдөө аж ахуй, уул уурхайн боловсруулаагүй бүтээгдэхүүн нийт экспортод 80 гаруй хувийг эзлэж байгаагаар тод томруун илэрч байна. Үүн дээр гадаадын хөрөнгө оруулагчдын Монголоос түүхий эдийг түүхийгээр нь зөөж, орлогын үндсэн хэсгийг өөртөө авсаар байх бодлого, санаархлыг нэмж үзвэл хөгжлийн шинэ заагт хэрхэн хөгжих тухай бид даацтай бодохоос аргагүй байна. Тавдугаарт, технологийн хөгжлийн үе шатаар бид хоцорсоор байна. Хөгжилтэй орнууд мэдээллийн, нано технологийн шинэ эрэмбийг сонгож, технологийн хөгжлийн V, VI шатанд ажиллаж байна. Бид мал аж ахуй, газрын эрдэс баялагаа боловсруулалгүй олзворлож нэг эрэмбэ өсгөж авахад л IV үеийн технологитой л зууралдаад явж байна. Аливаа улс орны хөгжил байгалын баялаг, түүний арвин их нөөцөөс хамаарахаасаа шинжлэх ухаан технологийн хөгжлийн бааз суурийг бий болгож, түүний өрсөлдөх чадварыг хангахаас л шалтгаална. Байгалын нөөц хэмжээтэй, олзворлож эхлэх мөчөөс эхлэн хорогдож хомсдоно. Тийм болохоор байгалын баялаг түүхий эддээ тулгуурлан хөгжлөө гарааны нөхцөл авах нь хэдийгээр бодитой боловч яваандаа мэдлэг, мэдээлэлд тулгуурласан эдийн засагт шилжих нь бидний хөгжлийн гол стратеги байх болно. Ийнхүү бид хөгжих хэрэгцээ, хөгжөөгүй бодит байдлын дунд амьдарч байна. тэгэхлээр бид яах ёстой вэ?

Хоёр. Бид яах ёстой вэ? Миний бодлоор бид эхлээд аж үйлдвэржилтийг хийх хэрэгтэй. Юуны өмнө аж үйлдвэржилтийн талаар төрөөс баримтлах бодлого, хандах арга зүйн зарчим, хэрэгжүүлэх механизм, гадаад дотоод хүчин зүйлсийг багтаасан шинэ тогтолцоог бий болгох учиртай. Ялангуяа эхний шатанд мал аж ахуйн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн аргаар боловсруулах явдлыг шинэ утгаар сэргээх, эрдэс баялагийн салбарын одоогийн хандлагыг шүүмжлэлтэй авч үзэж, ядахдаа нүүрсээ баяжуулж экспортлох, бензин, шатах тослох материалын хангамжийн өнөөгийн дорой түвшин, хараат байдлыг гэтэлтэл газрын тосны үйлдвэрлэлийг бий болгож, түүний олон талт бүтээгдэхүүнийг бий болгохын тулд химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, мөн металлург бас био болон нано технологийг шинэ шатанд хөгжүүлэх шаардлага гэж ойлгож болно. 100 мянган ажилгүйчүүдээ (ажил хүсч л байвал) ажилгүй хүнгүй болтол нь, гадаадад хараар ажиллаж буй олон Монголчуудаа ирж ажиллатал нь, бас гаднаас мэргэжилтэй ажиллах хүч Монголд ирж ажиллатал нь аж үйлдвэржилтийг өргөн цар хүрээтэй хийх хэрэгтэй байна. Үүнийг хэрэгжүүлж чадах эсэхээс улс орон хөгжсөн орны зиндаа руу шилжих эсэх нь шийдэгдэнэ.

Хоёр. Зөв хуваагдал. Ертөнц тэгш хэмтэй, нэг нэгдмэл зүйл учраас амьд байгалын зөв хуваагдлын зарчим эдийн засаг, нийгмийн системийн хувьд ч нэгэн адил хүчин төгөлдөр утгатай. Биологид амьтны бүрэлдэж тогтсон үр хөврөлийг лазераар тэгш хэмжээ 50:50 харьцаатай хуваахад тэдгээр нь хоёр бие даасан амьд биет болон хөгждөг. Дахин тэгш хэмтэй дөрвөн хэсэг болгон хуваахад дөрвөн амьд хэвийн өсөлттэй биет болон хөгждөгийг судлаачид тэмдэглэсэн байдаг. Үүн лүгээ эдийн засгийн анатомын эд эсийн нэгж болсон өмч, тэгэхлээр орлого гагцхүү тэгш хэмтэй хуваагдсан нөхцөлд л эдийн засгийн хуваагдсан эд эс эрүүл зөв хөгжих бололцоотой. Гадаад, дотоод хөрөнгө оруулалтын нөхцөлд эдийн засагт томоохон объектын өмчлөл, хувьцаа, орлого тэгш хэмтэй 50:50 харьцаатай хуваагдсан нөхцөлд л системийн харьцаа, хуваагдсан хэсгүүдийн эрүүл хэвийн хөгжил хангагдана. Тийм болохоор Оюутолгойн загвар нь хөрөнгө оруулалтаа нөхсөний дараах орлогын хуваагдал хоёр талдаа 50:50 байхаас өөр аргагүй. Энэ бол улс төржилт биш бөгөөд уг системийн оршин тогтнох зарчим нь юм. Ийм хандлагаар өмч орлогын тэгш хуваагдахыг би зөв хуваагдал гээд байгаа юм. Уул уурхай дээрх өмч орлогын тэгш бус, зөв биш хуваагдал нь Монгол орон хөгжсөн орны зиндаа руу орох уу, эсхүл хөгжиж буй орон гэдэг категортоо үлдэж хоцрох уу гэдгийг шийдэх хөгжлийн зааг шугам юм. Ер нь цаашдаа стратегийн ордыг эзэмших, гадаадын хөрөнгө оруулалт Монголд зөвшөөрөх хэм хэмжээ нь хэн нэгэн албан тушаалтны эрх мэдэл биш, зөв хуваагдал бий болсон эсэхээс хамаарч байвал бидэнд нэн тустай буюу.

Гурав. Технократуудыг гаргаж ирье. Бид хөгжлийн шинэ заагт ирлээ. Үүнийг хэн хэрхэн хэрэгжүүлэх вэ? гэдэгт гол утга оршиж байх шиг. Буцалсан улс төрийн хөөсөөр улс орон хөгжихгүй бөгөөд бодит ажлыг хэдэн бор Монголчуудынхаа төлөө хийж чадах сэтгэл зүрхтэй технократууд л үүнийг шийдэж чадна. “Бүх аймгаа засмал замаар энэ дөрвөн жилд холбоно”, “Бүх сум, багийг цахилгаантай болгоно”, “Монгол улс газрын тосоо нэрж, өөрийн бензинтэй болгоно”, “Нэг тонн нь 4700 ам.доллар хүрдэг зэсийн баяжмалаа 14000 ам.доллароор үнэлэгддэг зэс утас болгоно”, “Одоо түүхийгээр нь гаргаж байгаа нүүрсээ коксжуулан 3 дахин өндөр үнээр гаргана” гэхчилэн олон олон зорилтыг өмнөө тавиад түүнийхээ төлөө цуцалтгүй явагч инженер, эдийн засагч, хуульч, технологич хүмүүс хөгжлийн төлөө дээд түвшиний удирдлагад гарах нь юу юунаас чухал болоод байна. Улсынхаа хөгжлийг, бас ядуурлыг нийгмийн үзэгдэл болохынх нь хувьд үгүй хийхийн тулд биш, гагцхүү гачигдах дутагдах юмгүй өндөр зиндаатай хүн болох гэж цагийн шалгуур даахгүй олон хүн улс төрд орж байна. Хэн нэгэн эрхэмийн сонгуульд зүтгэсний төлөө хуурамч диплом өвөртлөн төрд алба хашиж байгаа удирдлагын тэгэхлээр хүний нөөцийн хөгжлийн одоогийн хандлага улс орныг мухардалд хүрэхээс өөр юунд ч хүрэхгүй. Үүний оронд технократуудыг олноор гаргаж ирцгээе ээ.

Дөрөв. Нарны эдийн засаг дахь дохиололын тухайд. Анх 1843 онд Цюрихын одон оронч, Австрын эмийн санч Самуэл Хайнрих Швабэ нарны толбо (sunspot)-ыг дурандаж түүний тоо өөрчлөгдөх байдлыг судалсан. Шинжлэх ухаанд нарны гадаргын тодорхой хэсэг нарны туйлын солигдолтой холбоотойгоор хүчтэй соронзон идэвхжилээр хөрч, температур нь тухайн гадаргынхаа дунджаас бага болсон нөхцөлд хүйтэн хийн цагираг үүсдэг гэж үздэг бөгөөд энэ нь манай дэлхийн амьтан ургамлын системд эерэг, сөрөг янз бүрээр нөлөөлсөөр байна. Үүний үр дагаварыг зайлшгүй судлах шаардлагатай. Тэр бүү хэл зарим судлаачид улстөр, хөрөнгийн биржийн индексийг нарны идэвхжилтэй холбон судалсан явдал ч бий. Нарны толбошилтыг эдийн засагтай холбохыг оролдож хийсэн миний олон жилийн судалгаа (1749-2010) хоёр зүйлийг тоймлон хэлэх бололцоо олгож байна.

    Нэгдүгээрт, нарны толбошил 11 жил 2 сарын жижиг давтамжтай 22 жилийн хугацаатай цикллэг шинж чанар өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлт нь манай гариг эрхэст хуурайших, эсхүл мөсөн далай хайлах, хур чийг их унах асуудлыг бүхэлд нь тодорхойлж байна. Хоёрдугаарт, тухайн жилийн өнгийг тодорхойлж байгаа ийм цикллэг байдал нь нүүдлийн мал ах ахуйтай манай орны макро эдийн засгийг мөн давтамжтай, мөчлөгтэй эрсдэл бүхий байдалтай болгож байна. Монголын түүхэнд тэмдэглэгдсэн онцгой ган, зудтай жилийн үзүүлэлтийг авч үзвэл:
    Зуд, гантай болон ердийн жилүүдийн толбожилт, идэвхжилийн харьцуулсан судалгаа /Вольфын тоогоор/

       Дээрх мэдээллийг графикаар дүрсэлбэл: Түүхэнд тэмдэглэгдсэн зудтай жилүүд
    Судалгаанаас үзэхэд нарны идэвхжил 12 сараас 2 сар хүртэл буурах, 2-4 сар хүртэл бууралт тогтворжих, 4-5 сар хүртэл сэргэлт, 5-6 сар хүртэл эргээд буурах, 6-8 сар хүртэл бууралт тогтворжих, 8-10 сар хүртэл сэргэн эргэж оргилдоо хүрэх, 10-11 сар хүртэл эргээд буурах, 11-12 сар хүртэл бууралт тогтворжих ерөнхий хэмнэл ажиглагдаж байв. Мөн энэ судалгаанаас үзэхэд ган, зудтай жилүүдэд Вольфын тоо ердийн үеийнхээс 12,9 дахин буурдаг нь ажиглагдав. Үүнийг дээрх графикаас ажиглаж болно. Нарны идэвхжилийн энэхүү дохиолол нь мал аж ахуй, газар тариаланд тодорхой үелэх хэмнэлтэйгээр нөлөөлдөг болох нь харагдаж байна. Нарны идэвжил 11 жил 2 сарын давтамжтай төдийгүй сар сараар өөрийн хэмнэлтэй байдаг бололтой. Мал ах ахуйн бүтээгдэхүүн түүний дотор малын мах, сүү боловсруулах үйлдвэр, түүнчлэн арьс шир ноос ноолуурын үйлдвэрлэлд дээрхи нөлөөлөл ул мөрөө гарцаагүй үлдээнэ. Нарны идэвхжил сулрах явдал 11,2 жилд ялангуяа 22 жилд 1 удаа тохиох нь гарцаагүй шинжтэй байгаа бөгөөд энэ үед эдийн засагт учруулсан хохирол хавьгүй их байгаа юм. 1944 оны зудад 705.8 мянган мал, 1967 оны зудад 620.1 мянган мал, 1978 онд 654.3 мянган мал, 1980-1981 онд 2428.2 мянган мал, 1990-1991 онд 363.5 мянган мал, 1999 оны зун нутгийн 60 орчим хувь гантай буюу гандуу байснаас 40-өөд мянган га-гийн ургац алдаж, өвөд зуд нүүрлэснээс том мал зүй бусын хохирол 2.6 саяд хүрч 90-ээд тэрбум төгрөгийн хохирол учирсан тухай Засгийн Газрын илтгэлд дурьдагджээ. Ийнхүү үндэсний эдийн засагт нарны идэвхжилтийн дохиолол өөрийн ул мөрөө үлдээсээр байна. Хамгийн ерөнхий байдлаар тэмдэглэхэд эдийн засаг, нийгмийн хөгжлийн түргэсгэх, удаашруулахад байгал цаг уур түүний дотор нарны идэвхжил их нөлөөтэй байдаг бололтой. Нарны толбошилт идэвхжил өндөр тогтвортой үед төв Азийн говь талд чийг унаж ногоо их ургадаг байна. Монголчуудын сэтгэлд хадгалагдан үлдсэн 1922, 1944 оны мичин жилийн зудны үед нарны идэвхжил буюу Вольфын тоо хамгийн бага /6 орчим/ байсан юм. Ингээд бодоход мал өсгөхийг нам засаг биш, нар түүний гүнд боловсрон илэрч байгаа толбошил голлон шийдэж байна уу гэж бодох юм. Ийм болохоор нарны идэвхжил онцгой буурсан жилүүдэд ган, зуд болох магадлал өндөр гэдгийг мэдэрч мал нядлах, мах бэлтгэх ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх, тариа ялангуяа ус их шаарддаг хүнсний ногоо тариалахыг хязгаарлаж, бусад тохиромжтой жилд нь малаа өсгөж, атрын аянаа бодлогоор дэмжиж, үндэсний эдийн засаг түүний суурь салбар болсон хөдөө аж ахуй ялангуяа мал аж ахуйн эрсдэлийг багасгах зориудын менежментийг хэрэгжүүлүүштэй.

Тав. Үндсэн хуулийн эдийн засгийн тухайд. Аливаа улс орон үндсэн хуульдаа эдийн засгийг яаж томъёолсон нь эдийн засаг тэгэхлээр улс орон хөгжих эсэхийг шийдэж байдаг гэж судлаачид үздэг. Монгол Улсын Үндсэн хуулинд “Олон хэвшил бүхий эдийн засагтай байна”, “Өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөлийн эрхийг хуулиар хамгаална”, “Төр ... эдийн засгийг хуулиар зохицуулна” гэж томъёолсон нь ханатай зөв боловч ажил хэргийн үүднээс хэтэрхий ерөнхий юм. Үнэндээ зах зээлийн зарчмыг авсан боловч үндсэн хуулиндаа эдийн засгийн гол асуудлаа нарийн тодруулаагүй олон оронд өнөөдөр ч гэсэн хөгжих аяс харагдахгүй байна. Харин төрийн оролцоог ухаалаг тусгаж хэрэгжүүлсэн Япон, Тайвань, Өмнөд Солонгос зэрэг хөгжлийн төлөвлөлттэй орнууд л баялаг хомс ч улс орноо хөгжсөн орны түвшинд аваачиж чадсан юм. Хөгжлийн өнөөгийн практик зах зээлийн түгээмэл зарчим, онолын хандлагыг эвдэхгүй байгаа ч зарим засвар хийх шаардлагатайг амьдрал бидэнд нэгэнт ойлгуулаад байна. Адам Смитийн “үл үзэгдэх” гараар зохицуулагдах эдийн засагт бас үзэгдэх гар байлгах шаардлагатайг амьдрал харуулсаар байна. Фридман эрх чөлөөг шууд өөрөө эдэлж, хэрэгжүүлж, үр шимийг нь хүртэх чадваргүй хүмүүсээс ямар ч нийгэм ангижрах бололцоогүй. Тэдгээр хүмүүсийг хамгаалах үүрэг төрд байна гэснийг онолын хүрээнд одоохондоо няцааж чадаагүй байна. Бид халамж, тэтгэлэг ядахдаа ийм утгаар байх учиртайг хэтрүүлэн бүх Монголчууддаа сард 21000 төгрөг олгодог болгож, үндсэн хуулийн эдийн засгийг сонгуулийн эдийн засаг болгоод байна. МУИС-д боловсрогдсон судалгаагаар бэлэн мөнгө тараах бодлогыг судалгаанд хамрагдсан өрхийн 39.2% нь зөв, 43.6% нь буруу, 17.2% нь мэдэхгүй гэж хариулсан байна. Үндсэн хуулинд тогтоох татварын тоо, түүний хил хязгаарыг тоймлон гаргаж өгөөгүйгээс 68 хувийн татвар гэхчилэнгийн шинэ татварын төрлийг бий болгож, эдийн засгийг эдийн засгийн бус аргаар хөгжихөд хүргэж байсан жишээ манайд бий. Эдийн засгийн хөгжилд төрийн үүргийг либералчилж, хязгаарлаж ирсэн бодлогыг дахин үнэлэх, хөгжиж буй орнууд дахь үндсэн хуулин дахь эдийн засгийн асуудлыг тухайн орны түүх уламжлал, онцлог, бусад цөөн тооны орнуудын хөгжсөн орон болон дэвшиж хөгжсөн туршлагыг харгалзан төрийн оролцооны шинэчилсэн үүрэг бүхий “эрүүл онол” үндэслэхийг сэтгэлгээний тэргүүний хэсгийнхэн оролдсоор байгаа билээ.

Дэлхийн томоохон эдийн засагчдын нэг Эрнандо Дэ Сото капиталын нууц номондоо Өрнөдийн ялгуулсан капитализм өөр газар өөдөлдөггүй учрыг тайлах гэж оролдсоныг бид лекц хэлбэрээр сонсцгоож байсан билээ. Бидний Монгол ч гэсэн хөгжлийн төлөвлөлттэй болж (өмнөх хуучин төлөвлөлт сэргээх тухай би яриагүй байна) илүү шахалттай хэлбэрээр эдийн засгийн шинэ бүтцүүдийг бий болгохоос өөр аргагүй. Үндсэн хуулинд тодорхойгүй орхигдсон хөгжлийн төлөвлөлт, төрийн санхүү, төсөв, мөнгөний бодлогын хил хязгаар, тэдгээрийн уялдаа холбоо харилцааны суурь зарчмыг тогтоолгүйгээр асуудлыг бүхэлд нь хууль тогтоогчдын мэдэлд шилжүүлсэн нь ихээхэн эргэлзээ төрүүлж байгаа төдийгүй хууль тогтоогчдыг дураар авирлах бололцоог олгов. Үндсэн хуулийн ийм бүрхэг байдлыг далимдуулан хууль тогтоогчид нэг тэрбум төгрөгийг өөрсдийн тойрогт зарцуулдаг болж, гүйцэтгэх засгийн эрх мэдлийн нэг хэсгийг булаан авсан билээ. Үндсэн хуулийн өөрчлөлт нь Их хурлын гишүүдийн тоог нэмэхэд биш, харин Үндсэн хуулийн эдийн засгийн томъёоллыг илүү тодорхой болгоход түүнийг хөгжил авчирагч томъёолол болгоход гол утга санаа оршиж байгаа билээ. Ганцхүү Үндсэн хуулийн эдийн засгийг шинэ тодорхой утгаар бий болгож байж макро эдийн засгийн тогтвортой хөгжил хангагдана. Монголчууд чинээлэг амьдралтай болох, Монгол Улс өндөр хөгжилтэй орон болох эсэх нь үүгээр нэгэн адил шийдвэрлэгдэнэ. Үндсэн хуульд дахин эдийн засагчлал хийж, шинэ аж үйлдвэржилтийн бодлогыг тууштай хэрэгжүүлэн, технологийн хөгжлийг V, VI эрэмбэд хүргэн, нарны болон экспортын гол бүтээгдэхүүний дохиоллыг стратегийн менежментийн арга хэрэгсэл болгох замаар уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас мэдээлэл, мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих явдал хөгжлийн гол хандлага байх болов уу? хэмээн үзэж байна.

2012 оны 1 дүгээр сарын 9, Улаанбаатар хот




Харилцах хаяг

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
Ерөнхий сайд А.Амарын гудамж 1
Улаанбаатар хот 14200
Монгол улс
Ш/х 20A/34
Утас: 976-11-262247
Факс: 976-11-262247, 261993
E-mail: mas@mas.ac.mn

Улаанбаатар хот хөрөнгө оруулалт татах зорилгоор хувьцаат компани  байгуулж байгааг сайшааж байна. Бат-Үүл дарга энэ компаний захирал нь улс төрч байж болохгүй гэж мэдэгдлээ. Сайн эхлэл. Цааш нь зөв явуулах хэрэгтэй. Д.Жамц

www.mongolcom.mn



 Дэлхийг өөрчилсөн алим буюу “Apple” компаний үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs) нь 2011 оны 10-р сарын 5-ны өдөр хорвоог орхисон билээ. Жобс Дэлхийн IT технологийн түүхэн дэх хамгийн алдартай хүмүүсийн нэгд үүрд тооцогдоно гэдэгт итгэлтэй байна.

Гурван сарын дотор дампуурлаа зарлах нь тодорхой болоод байсан APPLE-ийг аварч, арван жилийн дотор дэлхийн зах зээлд iPhone танилцуулах хэмжээнд хүртэл нь амжилттай удирдсан Стив Жобсын гол нууц нь юу вэ? Маш энгийн, Стив Жобс удирдлагыг гартаа авмагцаа өрсөлдөгчдийн зохиосон дүрмийн дагуу бус өөрийн зохиосон дүрмээр тоглож эхэлсэнд хамаг учир оршиж байна. Түүний өмнөх APPLE-ийн захирлууд DELL шиг, Microsoft шиг, SONY шиг байх гэж улайран, тэдний араас нэхэж байсан.


Харин Стив APPLE зөвхөн өөрийн гэсэн давтагдашгүй замаар хөгжиж, давтагдашгүй өвөрмөц, өөр бүтээгдэхүүнүүд хийж байж л ялалтанд хүрнэ гэдгээ мэдэж байсан.

Тэгээд л APPLE бусдаас тэс өөр бүтээгдэхүүнүүд хийж эхэлсэн. Үүний эхний жишээ нь 1998 онд АPPLE-ийн худалдаанд гаргасан процессор нь монитор дотроо багтсан, дотор тал нь нэвт харагддаг iMac G3 All-in-One компьютер байсан бөгөөд уг компьютер худалдаанд гармагцаа зах зээлд борлуулалаараа тэргүүлж эхэлсэн.

Энэ явдал APPLE-ийг анх гар утасны зах зээлд ороход ч мөн давтагдсан. Тухайн үед BlackBerry-гээс эхлээд зах зээлд ноёрхож байсан бараг бүх ухаалаг утаснууд биет товчлуураар тоноглогдсон, жижигхэн дэлгэцтэй, утсанд зориулсан хялбаршуулсан үйлдлийн системтэй байсан.

Гэтэл APPLE огт товчлуургүй, аварга том, олон хурууны даралт мэдэрдэг дэлгэцтэй, компьютерын зиндааны үйлдлийн систем суулгасан iPhone утсыг зах зээлд нэвтрүүлж зах зээлийг орвонгоор нь эргүүлсэн. Түүнчлэн бүх л компьютер үйлдвэрлэгч нар нөүтбүүк буюу зөөврийн компьютер үйлдвэрлэл рүү хошуурч байхад APPLE цоо шинээр таблет компьютерийн зах зээлийг бий болгон iPad үйлдвэрлэж эхэлсэн билээ.

Харин одоо  бүгдээрээ энэ суут хүнийг ажилдаа ямар зарчмуудыг баримталдаг байсантай танилцацгаая.

1. Төгс төгөлдөрт тэмүүл

Стив Жобс бүтээлүүдийнхээ хамгийн жижиг хэсгүүдэд хүртэл маш их анхаарал тавьдаг байсан. Жишээлбэл iPod-ны танилцуулах ёслолын урьд шөнө нь “Apple”-ийн ажилчид төхөөрөмжийн чихэвчний оролтыг сольж, бүтэн шөнийг нойргүй өнгөрүүлжээ. Учир нь iPod-ны чихэвчний оролт нь чихэвчийг хийх үед үл ялиг няс хийсэн дуу гарах ёстой гэж тэр шийджээ.

2. Мэргэжлийн хүнтэй хамтарч ажилла

Компанийхаа борлуулалтын сүлжээг гаргахаасаа өмнө тэрээр “Gap” компаний Микки Дрекслерийг багтаа хөлсөлсөн байна.

3. Харамсах зүйлгүй cancel-даж чад

Жобс нь олон нийтийн гарт хүргэсэн бүтээлүүдээрээ ч тэр, бас үйлдвэрлэлийг нь харгис өршөөлгүйгээр зогсоож, татан гаргасан бүтээлүүдээрээ ч алдартай билээ. Жишээлбэл Жобс “Palm Pilot”- клоныг бүтээх ажилдаа маш их хөдөлмөр, хүч зарцуулан ажиллаж байсан боловч гар утасны бүх тоглуулагчийг зах зээлээс шахаж гаргана гэдэг ирээдүйг олж харсныхаа дараа бүх ажлаа харамсах зүйлгүйгээр зогсоож, инженерүүдээ iPod дээр ажиллуулж эхэлжээ. (AP Photo)


4. Зорилтот хэрэглэгчдэд хэт найдах хэрэггүй

“Хүмүүс юу хүсээд байгаагаа мэддэггүй. Хүсээд байгаа зүйлийг нь өгөхөөс нааш.”- гэсэн Жобсын алдартай үг байдаг. Тиймээс тэрээр өөрийгөө хэрэглэгчийн байр сууринд тавьж, ямар нэгэн төхөөрөмжийг худалдаж аваад, олон сарын турш түүнийгээ хэрэглэж, олон янзаар туршдаг байжээ.

5. Суралцах, судлах нь төгсөшгүй өрнөх үйл явц

“Apple”-ийн өмнөх бүтээлүүд дээр ажиллаж байхдаа Жобс “Sony” компаний төхөөрөмжүүдийн хэлбэр дүрс, үйлдэл, шрифтийн байдал зэргийг их судалдаж байжээ. Харин анхны “Mac”-ийн корпусан дээр ажиллаж байхдаа тэрээр компанийхаа машины зогсоол дээгүүр эргэлдэж, герман болон итали машинуудын гаднах бүтцийг судалж байсан аж.

6. Аль болох энгийн бай

Жобсын дизайны гол философи бол энгийн, хялбар байдал. iPod-ны хамгийн эхний загварыг гаргаж байхдаа тэрээр дизайнерууддаа илүү товчлууруудыг аль болох танахыг тушааж байжээ. Тэр дундаа асааж, унтраах товчлуурыг хасахыг үүрэгдэж байв. Дизайнерууд гомдоллож, үглэж, дургүйцэн байж олон хоног ажилласны эцэст алдарт дугуй хэлбэрийн товчлуурны бүрэлдэхүүнийг бүтээжээ.

7. Нууцаа нууцал

“Apple” компанийхан дунд бусдад олон юм ярьж явдаг хүн нэг ч байхгүй. Нууцыг задруулдаггүй чанарыг мэдээж өөрөө маш сайн хэвшүүлснийхээ ачаар хамт олондоо дадуулж чадсан Жобсын шинэ бүтээл бүрийн танилцуулга нь үргэлж дуулиан тарьж, тэр өдрийнхөө Дэлхий дахины мэдээ болж чаддаг. Хэрэв өмнө нь хэн нэгэн нь нийтэд задалчихдаг байсан бол мэдээж хүмүүс бүтээл бүрийг нь тэгж их хүлээхгүй л байсан байх.

8.Цөөн хүнтэй баг

«Macintosh»-ын анхны багт илүү ч үгүй дутуу ч үгүй 100 хүн ажиллаж байсан. 101 дэхь ажилтан гараад ирвэл хууччуудын нэг нь түүнд зай тавьж өгдөг журамтай байв. Жобс компанийхаа 100 хүний нэрийг л тогтоож чадна гэж шийджээ.

9. Уурга, ташуураа тааруул

Жобс ерөнхийдөө хатуу дарга байсан боловч Apple-ийн ажилчдын хувьд түүний гайхалтай хувь шинж чанар нь гол ажиллах урам зориг нь болж байсан. Mac-ын анхны хувилбар дээр Apple-ийн ажилчид гурван жилийн турш долоо хоногийн 90 цагаар ажиллахад юу хүргэсэн бэ? Жобсын зөн совин, түүний байлдан дагуулал. Үүний ачаар нь Apple-ийн домогт Mac бий болсон юм.

10. Анхны загвар дээр ажиллах буюу ноороглож байх

Жобсын бүтээсэн бүхэн нь ноорогтой байсан. Техник, програм хангамж, “Apple” сэтгүүл нь хүртэл. Архитектор болон дизайнерууд нь сэтгүүлийн нооргийг оффисоос нь холгүйхэн орших байранд нууцаар, бараг бүтэн жил шахмын туршид хөдөлмөрлөн бүтээжээ. Харин Жобсыг нэг л зүйлийг өөрчлөхөд тэд ахиад л эхнээс нь хийдэг байв.



 Солонгорсон эдийн засаг ба сайхан амьдрал
Б. Түмэнцэнгэл 2015-04-28

Эдийн засгийн хэмжээ ба сайхан амьдрал, Өсөлт ба сайхан амьдрал нийтлэлүүд маань 2014 оны Монголын эдийн засгийн хэмжээ, бүтэц, өсөлт ямар байсан, эдгээр үзүүлэлтүүд нь бидний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар байсан. Тэгвэл энэ удаа арай урт хугацааны чиг хандлагыг авч үзээд, эдийн засаг маань хэрхэн явж ирсэн, цаашид яах хэрэгтэй вэ? гэдэг талаар бодож үзэцгээе.

 Уул уурхай, барилга Монголын эдийн засгийг хөдөлгөгч мотор мөн үү?

Монголын эдийн засгийн сүүлийн 5 жилийн хандлагыг авч үзвэл бодит өсөлт жилд дунджаар 11% байсны үр дүнд 2014 оны эцэс гэхэд 2010 онд байснаасаа 59% том эдийн засагтай болсон дүр зураг харагдаж байна.

Харин энэхүү 59 хувийн өсөлт бий болоход хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн дараах 3 салбар хэр их хувь нэмэр оруулсныг харвал:

    Уул уурхай: 16 нэгж ( 27%).  2013 онд байв; Оюутолгойн ил уурхайн олборлолт эхэлснээс хойш жилд 20% давж өсч байгаа уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийн гол мотор
    ХАА: 8 нэгж ( 13%). 2009-10 оны их зуднаар нийт малын 20% хорогдож, ХАА салбар 16% агшсан. Харин түүнээс хойш бороо хуртай зун, өнөтэй өвлийн ачаар сүүлийн 3 жилд дунджаар бараг 20% өсч байгаа Хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт оруулсан хувь нэмэр өндөр байв;
    Барилга: 4 нэгж ( 6%). Сүүлийн 1 жил зогсонги байдалд ороод байгаа ч 2012 оны ид үедээ 85% өсч, байрны дундах хүүхдийн тоглоомын талбай болгон дээр шахуу "бүтээн босголт" хийсэн Барилгын салбарын хувь нэмэр ч багагүй байжээ.

Идэвхитэй ѳрнѳж буй Уул уурхай болон барилгын салбаруудыг дагаад бүтээн байгуулалтын санхүүжилтийг нь олгодог банкууд, ачааг нь зөөдөг тээврийн компаниуд болон хэрэглээг нь хангадаг худалдаа эрхлэгчдийн орлого ч өсдѳг. Тиймээс, хэрэв энэ 2 салбар сүүлийн жилүүдэд урагш яваагүй бол Санхүү, Тээвэр агуулах болон Худалдааны салбарууд жилд 10%-30% өсөхгүй, улмаар эдгээр салбаруудын улсын эдийн засагт оруулах хувь нэмэр нь ч хязгаарлагдмал байх байсан болов уу. Харин Уул уурхай, барилгын салбарын ѳсѳлт нь бусад салбаруудын үйл ажиллагаа идэвхжихэд нѳлѳѳлснѳѳр зэрэг олон салбарууд өндөр өсөлттэй байж,  Бүтээгдэхүүний цэвэр татварын орлого ч 5 жилийн дотор 81% өсчээ. Улмаар улсаас эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжаас эхлээд зам гүүр, дэд бүтцэд зориулагдах мөнгө ч тэр хэмжээгээр нэмэгджээ гэж үзэж болно.

2010-2014 онд эдийн засагт бий болсон 59% өсөлтийн маань 90% нь хэрхэн бий болсон дүр зураг товчхондоо иймэрхүү. Харин энд нэг асуудал байна. Бусад салбарууд маань яасан бэ..?



"Бүх өндөгөө 1 сагсанд хийвэл" яах вэ? Хэрэв Оюутолгой, цас багатай дулаан өвөл, Улаанбаатарт баригдсан хэдэн шинэ орон сууц байгаагүй бол эдийн засаг маань бараг л 5 жилийн өмнөх хэмжээндээ байх байж

59%-ийн өсөлтийн үлдсэн 10% буюу ердөө л 6 нэгжийг эдийн засгийг маань бүрдүүлдэг бусад бүх салбарууд нийлээд бүтээжээ. Хэрэв Оюутолгой, цас багатай дулаан өвөл, Улаанбаатарт баригдсан хэдэн шинэ орон сууц байгаагүй бол эдийн засаг маань бараг л 5 жилийн өмнөх хэмжээндээ байх байж. Тэгвэл дараах 2 тохиолдолд бидний амьдралын түвшнээ сайжруулах мөрөөдөл маань яах вэ? гэсэн бодол орж ирэх байх.

    Өнөтэй өвөл үргэлжлэхгүй, зэсийн ханш өсөхгүй, барилгууд зарагдахгүй бол?

Хариултыг нь бид бараг мэдэх байх. 8.5 сая малаа зуданд алдаж 220 мянган өрх буюу 800-аад мянган хүний амьдрал нэг дор хэцүүдсэн  2009-10 оныг бид санаж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унахад манайд яаж нөлөөлж байгааг бид яг одоо харцгааж байна. Баригдсан байшин нь зарагдахгүй, барилгын компаниуд авсан зээлээ төлж чадахгүй бол яах вэ гэдгийг бид удахгүй харж ч магадгүй...   

    Бидэнд аз дайраад дээрх шиг зүйл тохиолдохгүй гэж бодъё. Уул уурхай, хөдөө аж ахуй, барилга гэсэн эдийн засгийг маань чирч яваа 3 салбар үргэлж өндөр өсч чадах уу?

Ер нь л хэцүү...Барилга 2012 онд 85%, Уул уурхай 2014 онд 24%, ХАА 2012 онд 21% гэх мэт өндөр өсөлтүүд тухайн жилийнхээ GDP-г өсгөх мотор нь болж байсан. Гэхдээ өндөр өсөлт гэдэг нь нэг талаар идэвхитэй үйл ажиллагаатай холбоотой ч нөгөө талаар суурь хэмжээ нь угаасаа жижигхэн гэдэгтэй ч мөн холбоотой.

    Жишээ нь, 10  өндөгтэй хүн нэмээд 1 өндөгтэй болоход 10% өсөлт. Харин 100 өндөгтэй хүнийн хувьд энэ нь 1%-ийн л өсөлт болно. 100 өндөгтэй болчихоод 10% өсөлтөө хадгалахыг хүссэн хүн 1 биш 10 өндөг нэмэх хэрэгтэй. 

Тэгэхээр том эдийн засагтай орны дундаж 1 компанийн борлуулалтын хэмжээтэй л тэнцүү, жижигхэн эдийн засагтай Монголд Оюутолгой шиг 1 үйлдвэр баригдах, зудны дараа мал сайн төллөх эсвэл нийслэл хотдоо хэдэн байшин нэмж барихад л энэ нь эдийн засгийн өндөр өсөлт болж хувирдаг ( => эдийн засаг 2 оронтой тоогоор өсчээ гээд сайрхаж ярьж байгаа хүнд нэг их итгээд хэрэггүй гэсэн үг). Дээрх өндөгний жишээгээр бол бага зэрэг бүтээн босголт хийхэд л жижигхэн хэмжээтэй эдийн засаг маань хурдтай өсөх нь зүй ёсны хэрэг, харин томроод ирэхийн цагт ѳндѳр өсөлт бий болгохын тулд илүү олон үйлдвэр, байшин барих хэрэг гарна.

Харин одоогийнх шиг Уул уурхай, ХАА, Барилгын салбар л эдийн засгаа чирч явах үед сайхан амьдралд хурдан хүргэх ѳндѳр өсөлтийг цаашид бий болгож чадах эсэх нь эргэлзээтэй. Учир нь:

    Жил бүр Оюутолгой шиг уурхай баригдахгүй. Зэсийн үнэ савалдгаараа саваж, унах үед нь дагаад эдийн засаг маань ч хэцүүднэ. Хэзээ нэгэн цагт газар доорх баялаг дуусахаар ѳсѳлтийг бий болгох ѳѳр салбар хэрэгтэй;
    Зуд бололгүй мал өслөө ч бэлчээрийн даацандаа тулаад л зогсоно;
    Баригдах байшингийн тоо ч хүн амын хэмжээтэйгээ уялдаад зогсоно;
    Уул уурхай, хѳдѳѳ аж ахуй, барилгын салбарууд нь ѳѳрѳѳ харьцангуй бүтээмж муутай салбарууд тул урт хугацаанд бүтээмжээ нэмэгдүүлж, эдийн засгаа ѳсгѳх боломж хязгаарлагдмал.

Тэгэхээр цаашид эдийн засгаа өсгөж, нэг хүнд ногдох баялгаа нэмэгдүүлж улмаар амьдралын түвшнээ сайжруулахад эдийн засгийг бүрдүүлж буй бусад салбарын хувь нэмрийг нэмэгдүүлэх буюу "эдийн засгаа Солонгоруулах хэрэгтэй" гэдэг нь тодорхой. Гэхдээ олон салбар зэрэг хөгжүүлэхэд Монголын цөөхөн хүн хүрэх үү?  Аль нэг салбар уналаа ч эдийн засаг нь явж л байдаг Солонгорсон эдийн засаг маань ямар өнгөтэй байх хэрэгтэй вэ? Урдах уул уурхайгаа сайн явуулж чадаагүй байж бусад салбаруудын талаар ярих нь хэр бодитой вэ? гэх мэт асуултууд гарч ирнэ. Энэ талаар дараагийн нийтлэлдээ хариулъя.

Нэмэлт :

    Эдийн засгийн тѳрѳлжүүлэлт (Солонгорсон эдийн засаг): Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ тѳрѳл зүйл болон борлуулах зах зээлийг нэмэгдүүлж, орлогын олон эх үүсвэртэй болгохыг хэлнэ. Үйлдвэрлэлээ тѳрѳлжүүлэх, экспортоо тѳрѳлжүүлэх гэсэн 2 зүйлийг ихэвчлэн хамтатгаж нэрлэдэг.Үйлдвэрлэлээ тѳрѳлжүүлснээр олон тѳрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс зэрэг орлого олох боломжтой болно. Харин  экспортоо тѳрѳлжүүлснээр зѳвхѳн дотоодын зах зээлээс гадна гадаадын зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ зарж, орлогоо нэмэгдүүлэх боломжтой.
    Эдийн засгаа тѳрѳлжүүлсэн жишээ:

 Эх сурвалж:

Монголын статистик /Үндэсний Статистикийн Хороо/
Сингапурын статистик /Department of Statistics Singapore/



LOGO O AND OCH LOGO.jpg                                               

Барилгын ажил гүйцэтгэх дараалал



Барилгын ажил гүйцэтгэх  дараалал
     
         Барилгын ажил гүйцэтгэхийн тулд газар эзэмших зөвшөөрөл авахаас эхлээд маш олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байдаг. Эдгээр олон зөвшөөрлийг хаанаас яаж авах, ямар ямар бичиг баримт бүрдүүлж аль байгууллагад өгөх талаар иргэд, аж ахуйн нэгжүүд тэр бүр мэддэггүй. Тиймээс та бүхний ажилд тус нэмэр болох үүднээс дараах зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна.
Зарим шаардлагатай мэдээллийг дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл холбогдох байгууллагаас нь утасдаж асуух боломжийг бүрдүүлж холбоо барих утасны дугаарыг хамтад нь орууллаа.

Барилгын ажил гүйцэтгэх дарааллыг хүснэгтээр үзүүлсэн байдал:


 
Газар эзэмших хүсэлт гаргахад  бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
  1. Газар олгох Засаг даргын захирамж гаргах
  2. Газар эзэмших гэрчилгээ олгох,
  3. Газрын байршлын кадастрын зураг хийх
  4. Газар эзэмших гэрээ байгуулах
  5. : Дээрх материалыг бүрдүүлэн Нийслэлийн Засаг захиргааны II байрны        ИРГЭД ХҮЛЭЭН АВАХ ТӨВ-д өгснөөр хариуг ажлын 7-14  хоногт багтаан тус байгууллагын архитектор хот төлөвлөлтийн газраас олгоно.
Архитектур төлөвлөлтийн даалгавар авахад
бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
  1. Газар олгох Засаг даргын захирамж хуулбар
  2. Газар эзэмших гэрчилгээ хуулбар,
  3. Газрын байршлын кадастрын зураг хуулбар
  4. Газар эзэмших гэрээ хуулбар
  5. Хувь хүн өргөдөл, албан тоот ( албан байгууллага )
Тайлбар: Дээрх материалыг бүрдүүлэн Нийслэлийн Засаг захиргааны II байрны        ИРГЭД ХҮЛЭЭН АВАХ ТӨВ-д өгснөөр хариуг ажлын 7-10  хоногт багтаан тус байгууллагын архитектор хот төлөвлөлтийн газраас олгоно.
Эскиз зураг батлуулалахад бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
  1. Газар олгох Засаг даргын захирамж хуулбар
  2. Газар эзэмших гэрчилгээ хуулбар,
  3. Газрын байршлын кадастрын зураг хуулбар
  4. Газар эзэмших гэрээ хуулбар
  5. Газрын төлбөр тооцоо нийлсэн акт хуулбар
  6. Эскиз зураг 3-н хэмжээст зураг CD-ны хамт
  7. Хувь хүн өргөдөл, албан тоот ( албан байгууллага )
  8. : Дээрх материалыг бүрдүүлэн Нийслэлийн Засаг захиргааны II байрны ИРГЭД ХҮЛЭЭН АВАХ ТӨВ-д өгснөөр хариуг ажлын 3-5  хоногт багтаан тус байгууллагын архитектор хот төлөвлөлтийн газраас олгоно.
 
Техникийн нөхцөлүүд авахад бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
УСУГ-ын техникийн нөхцөл
  1. Техникийн нөхцөл хүссэн хүсэлт / усны хэрэглээгээ тодорхой бичнэ /
  2. НЗД-ын барилга барих зөвшөөрөл олгосон захирамж эсвэл мэдэгдэл / хуулбар /
  3. Дээрхи захирамжийн дагуу газар олголтын схем / хуулбар /
  4. Архитектур төлөвлөлтийн даалгавар / хуулбар /
  5. Дулааны техникийн нөхцөл / хуулбар /
  6. Хэрэв уг хэрэглэгчийн байршил орон сууцны хороолол дотор бол ОСНААУГ “аас техникийн нөхцөл авсан байх.
  7. : Дээрх материалыг бүрдүүлэн  Монгол улс Улаанбаатар хот
    Баянзүрх дүүрэг Токиогийн гудамж-5 УСУГ  Харилцах хаяг www.usugub@yahoo.com
Дулааны техникийн нөхцөл
  1. Албан бичиг өргөдөл
  2. Техникийн нөхцөл олгогчоос өгсөн тодруулах хуудсын бүрдэл. / нэгдүгээр хавсралт /
  3. Тухайн нутаг дэвсгэрт зориулж гаргасан Засаг даргын “Барилгын байршил тогтоомж, газар ашиглуулах эрх олгох ” тухай захирамж, шийдвэр
  4. Мэргэжлийн комиссын хурлын шийдвэр буюу байршлын схем
  5. Архитектур төлөвлөлтийн даалгавар
  6. Дулааны ачаалал хэрэглээг тооцсон тоо хэмжээ
Тайлбар: Дээрх материалыг бүрдүүлэн Дулааны үйлчилгээний 1 дүгээр алба (Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул)  Утас: 75753047,76763030-220
Дулааны үйлчилгээний 2 дугаар алба (Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар)     Утас: 75753047,76763030 -219  ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР:
Техникийн нөхцөл хүссэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг хүлээн авч холбогдох материалын дагуу техникийн комиссын хуралд оруулж танилцуулна.
Утас: 75753047,76763030-265
 
МЦХ-ны техникийн нөхцөл
  1. Техникийн нөхцөл хүссэн хүсэлт
  2. НЗД-ын барилга барих зөвшөөрөл олгосон захирамж эсвэл мэдэгдэл / хуулбар /
  3. Дээрхи захирамжийн дагуу газар олголтын схем / хуулбар /
  4. Архитектур төлөвлөлтийн даалгавар / хуулбар /
  • : Дээрх материалуудыг бүрдүүлэн  "МОНГОЛ ШУУДАН" ТӨХК       Сүхбаатарын талбай - 9, ЧД 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Ш/Х-1106, Улаанбаатар-15160, Монгол улс
 Холбогдох утас: Лавлах 18001613       Факс: (976)-11-330788                          Цахим шуудан:info@mongolpost.mn
УБЦТС-ын техникийн нөхцөл
  1. Цахилгаан сүлжээнд холболт хийлгэхийг хүссэн албан бичиг, өргөдөл
  2. Газрын гэрчилгээний хуулбар / эзэмших, ашиглах, өмчлөх эрхтэй газрын /
  3. Байршил кадастрын зураг
  4. Улаанбаатар хотын ерөнхий архитекторын баталсан барилгын архитектор төлөвлөлтийн даалгавар, эх зураг / Эскиз /
  5. УБЦТС ХК-иас олгосон “Тодруулах хуудас”-т техникийн нөхцөл авах болсон шаардлага, харилцах утасны дугаар, суурилуулах тоноглолын хүчин чадал, цахилгаан хангамжийн зэрэглэл зэргийг тусгасан байна.
  6. Орон сууцны байранд үйлчилгээ явуулах бол сууцны зориулалт өөрчилсөн тухай захирамж, батлагдсан зураг, ОСНААУГ-аас авсан тодруулга.
  7. Сүлжээнд шинээр болон шинэчлэгдэн холбогдохыг хүссэн хэрэглэгч өөрийн обьектын тухай албан ёсны мэдээллийг “Тодруурлах хуудас”-т бичсэн байх.
Тайлбар: Дээрх материалуудыг бүрдүүлэн Техникийн нөхцөл олгох холболтын инженерүүдтэй ажлын өдрүүдэд 09:00 - 18:00 цагийн хооронд 341892 дугаарын утсаар холбогдож мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.
УБЦТС ХК-ийн техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцээд олгохоор шийдвэрлэсэн техникийн нөхцөлийг Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүрэгт харьяалагдах бол Баруун түгээх төвөөс, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт харьяалагдах бол Зүүн түгээх төвөөс,  Налайх дүүрэг, Төв аймгийн Зуунмод сумынх бол компанийн төв байрны 103 тоотоос өгнө.
Ажлын зураг хийлгэх үүнд:
  • Эскиз зураг
  • Барилга архитекторын зураг
  • Барилга бүтээцийн зураг
  • Гадна цахилгааны зураг
  • Дотор цахилгаан, гэрэлтүүлэг, холбоо дохиололын зураг
  • Гадна  цэвэр бохир ус, халаалтын зураг
  • Дотор цэвэр бохир ус, халаалтын зураг
  • Агаар сэлгэлтийн зураг
  • Бусад дэд станц, байгууламжын зураг.
  • Эдийн засгийн тооцоо
Тайлбар: Тухайн зураг төсөл хийлгэж байгаа албан байгууллагад хандана
Барилгын зураг төсөлд магадлал хийх экспертизээр батлуулах
 
  1. Инженер геологийн дүгнэлт эх хувь “Эрх бүхий байгуулагаар баталгаажсан ”
  2. Техникийн нөхцөлүүд эх хувь
  3. НЗД-ын барилга барих зөвшөөрөл олгосон захирамж эсвэл мэдэгдэл / эх хувь/
  4. Дээрхи захирамжийн дагуу газар олголтын схем кадастрын зураг /эх хувь/
  5. Архитектур төлөвлөлтийн даалгавар / эх хувь /
  6. Газар эзэмших гэрчилгээ / эх хувь /
  7. Барилга эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл / эх хувь /
  8. Ажлын зураг бүгд / эх хувь /
· Бүрдүүлэх материал:

1. Зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, албан бичиг /захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч/
2. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл
3. Гүйцэтгэгч байгууллагын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /тухайн ажлыг гүйцэтгэх хүрээнд тохирсон/
4. Зураг төслийн байгууллагатай хийсэн зохиогчийн хяналтын гэрээ, нэгдсэн дүгнэлт
5. Барилгын ерөнхий гүйцэтгэгч байгууллагатай хийсэн гэрээ
6. Газар эзэмших, ашиглах, өмчлөх гэрээ, гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан байх/
7. Батлагдсан эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар
8. Техникийн нөхцөлүүд /дулаан, цахилгаан, холбоо, цэвэр бохир ус/
9. Зураг төсөлд хийгдсэн магадлалын ерөнхий дүгнэлт /хавсралтын хамт/
10. Магадлал хийгдсэн тухайн барилга байгууламжийн иж бүрэн ажлын зураг төсөл /гал түймэртэй тэмцэх газартай зөвшөөрөлцсөн /
11. Лифтний магадлалын дүгнэлт
12. Барилгын гүйцэтгэгч тухайн барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг хариуцсан талаархи баталгаа
13. Захиалагч, зохиогч, гүйцэтгэгч байгуулагууд барилга байгууламжийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлын чанарыг хамтран шалгасан гүйцэтгэлийн акт (УББ 12-01-01)
14. Барилга угсралтын ажлын акт /М1-М48/
Тайлбар: Дээрх материалыг бүрдүүлэн Нийслэлийн Засаг захиргааны II байрны ИРГЭД ХҮЛЭЭН АВАХ ТӨВ-д өгснөөр хариуг 30-35 хоногт багтаан тус байгууллагын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албанаас олгоно.
 
Зохих албан байгууллагад ашиглалтыг хариуцуулан өгөх

Нийслэлийн өмчийн харилцааны газарт үнэ төлбөргүй шилжүүлэх хүсэлт гаргасан иргэд , аж ахуй нэгж , байгууллагаас бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
  • Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн зураг, схем, шахаж шалгасан болон ил, далд ажлын акт.
  • Заагийн зураг ОСНААГ-с авна.
  • Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас авсан техникийн нөхцөлүүд
  • Тухайн эд хөрөнгийг хаана үйлдвэрлэсэн, техникийн үзүүлэлтийн тодорхойлолт, материалын сертификат, стандартын шаардлага хангасан болохыг нотлох баримт бичиг
  • Гадна цахилгааны түгээх шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-д хүлээлгэж өгсөн акт
  • Тухайн эд хөрөнгө нь цахилгаан эрчим хүч хэрэглэдэг бол цахилгааны нөөц тэжээл / кабельтай байх /
  • Оршин суугчид болон эзэмшигч байгууллагууд нь УСУГ, УБДС ХК, УБЦТС ХК болон бусад холбогдох газруудад авлага өглөггүй гэсэн тооцоо нийлсэн акт, албан бичиг.
  • Барилга байгууламж тоног төхөөрөмж, шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийг үнэ төлбөргүй шилжүүлэх тухай албан бичиг / Орон сууцанд амьдарч буй иргэд байгууллагын наториатаар баталгаажуулсан хүсэлт, албан бичиг /
  • Барилга байгууламж, тоног төхөөрөмж, шугам сүлжээг ашиглалтанд хүлээж авсан комиссын акт.
  • Тухайн нутаг дэвсгэрийн ашиглалт хариуцсан мэргэжлийн тус нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалтыг хариуцахыг зөвшөөрсөн албан бичиг.
  • Хөрөнгө оруулагч хүсэлт гаргахдаа тухайн нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, байгууламжийн техник ашиглалтын түвшинг тогтоосон дүгнэлтийг гаргуулсан байх шаардлагатай.

Нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлж буй хөрөнгийн жагсаалт
  •  
Хөрөнгийн нэр Ашиглалтанд орсон огноо Хэмжих нэгж Тоо ширхэг Марк үзүүлэлт Ашиглалтын түвшин
  1.  
  1.  
  1.  
  1.  
Утас: 320248    Факс: 320248
 
УБЦТСүлжээ ХК-д гадна кабель шугам хүлээлгэж
өгөхөд бүрдүүлэх материал
  1. Техникийн нөхцөл
  2. Нийслэлийн засаг даргын захирамж
  3. Тухайн обектын байршлын зураг кадастр
  4. ТП дэд станцын толгой дээр холбосон зураг
  5. Гадна кабель шугамыг хотын тоон сүлжээнд оруулсан зураг CD хамт
  6. Гадна цахилгааны зураг
  7. Гадна кабель шугамын ил далд ажлын акт
  8. Гадна кабель шугамын ил далд ажлын актын фото зураг
  9. Иргэн болон албан байгууллагын өргөдөл албан тоот
  10. Ерөнхий шитний толгойн холболтын фото зураг
  11. Аянга зайлуулагч хийсэн акт
  12. Тоноглолын туршиж шалгасан акт
  13. Газардуулгын акт
  14. Улсын комисс хүлээн авсан акт
  • Дээрх материалуудыг бүрдүүлэн Техникийн нөхцөл олгох холболтын инженерүүдтэй ажлын өдрүүдэд 09:00 - 18:00 цагийн хооронд 341892 дугаарын утсаар холбогдож мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.
    УБЦТС ХК-ийн техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцээд олгохоор шийдвэрлэсэн техникийн нөхцөлийг Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүрэгт харьяалагдах бол Баруун түгээх төвөөс, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт харьяалагдах бол Зүүн түгээх төвөөс,  Налайх дүүрэг, Төв аймгийн Зуунмод сумынх бол компанийн төв байрны 103 тоотоос өгнө.
 
УБЦТСүлжээ ХК-ны ХҮТ-д ашиглалтыг хүлээлгэн өгөх
  1. Техникийн нөхцөл
  2. Нийслэлийн засаг даргын захирамж
  3. Тухайн обектын байршлын зураг кадастр
  4. ТП дэд станцын толгой дээр холбосон зураг
  5. Гадна кабель шугамыг хотын тоон сүлжээнд оруулсан зураг CD хамт
  6. Гадна цахилгааны зураг
  7. Гадна кабель шугамын ил далд ажлын акт
  8. Гадна кабель шугамын ил далд ажлын актын фото зураг
  9. Иргэн болон албан байгууллагын өргөдөл албан тоот
  10. Ерөнхий шитний толгойн холболтын фото зураг
  11. Аянга зайлуулагч хийсэн акт
  12. Тоноглолын туршиж шалгасан акт
  13. Газардуулгын акт
  14. Оршин суугчидын үл хөдлөх эрхийн гэрчилгээ  
  15. Тоолуурын гэрчилгээ
  16. Улсын комисс хүлээн авсан акт
  17. Гадна кабель шугам хүлээн авсан акт
  • Дээрх материалуудыг бүрдүүлэн Техникийн нөхцөл олгох холболтын инженерүүдтэй ажлын өдрүүдэд 09:00 - 18:00 цагийн хооронд 341892 дугаарын утсаар холбогдож мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.
    УБЦТС ХК-ийн техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцээд олгохоор шийдвэрлэсэн техникийн нөхцөлийг Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүрэгт харьяалагдах бол Баруун түгээх төвөөс, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт харьяалагдах бол Зүүн түгээх төвөөс,  Налайх дүүрэг, Төв аймгийн Зуунмод сумынх бол компанийн төв байрны 103 тоотоос өгнө.

1. Зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, албан бичиг /захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч/
2. Гүйцэтгэгч байгууллагын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /тухайн ажлыг гүйцэтгэх хүрээнд тохирсон/
3. Зураг төслийн байгууллагатай хийсэн зохиогчийн хяналтын гэрээ
4. Барилга байгууламжийн угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэх гэрээ
5. Барилгын ерөнхий гүйцэтгэгч байгууллагатай хийсэн гэрээ
6. Барилга хариуцан бариулах инженер, даамал томилсон тушаал, диплом, мэргэжлийн үнэмлэх, болон сургалтын гэрчилгээ
7. Газар олголтын шийдвэр, ашиглах, эзэмших гэрээ, гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/
8. Инженер-Геологийн дүгнэлт
9. Батлагдсан эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар
10. Техникийн нөхцөлүүд /дулаан, цахилгаан, холбоо, цэвэр бохир ус/
11. Зураг төсөлд хийгдсэн магадлалын ерөнхий дүгнэлт /хавсралтын хамт/
12. Магадлал хийгдсэн тухайн барилга байгууламжийн иж бүрэн ажлын зураг төсөл / гал түймэртэй тэмцэх газартай зөвшөөрөлцсөн /
13. Ажил гүйцэтгэх үеийн талбайн зохион байгуулалтын зураг, өргөх  байгууламжийг ажиллуулах зөвшөөрөл, хөдөлмөрийн аюулгүй байдлын болон кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааг хариуцагчийг томилсон гүйцэтгэгч байгууллагын тушаал
14. Байгаль орчны үнэлгээ /шаардлагатай барилга байгууламжид/

· Бусад анхаарах зүйл
1. Дутуу материал ирүүлсэн хугацааг тооцохгүй
Жич: Дээрх материалыг бүрдүүлэн Нийслэлийн Засаг захиргааны II байрны        ИРГЭД ХҮЛЭЭН АВАХ ТӨВ-д өгснөөр хариуг ажлын 7-14  хоногт багтаан тус байгууллагын архитектор хот төлөвлөлтийн газраас олгоно.
Мэдээг оруулсан: b.tsoom.tsolmon
Эх сурвалж:barilga.mn

Today's Home Remodeller - GeoComport Geothermal









                                     
------------------------------------------------------------------------------------------------------------------------

http://www.profiteam-holzer.at/en/road-reconstruction-more.htm    
http://www.profiteam-holzer.at/en/

- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP